2021 оны 01-р сарын 20, Лхагва гариг
Хэвлэх

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

  Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1931 оны 01-р сарын 09-ны өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод “Орон сууцны  аж ахуйг үүсгэн байгуулах, хөгжүүлэх тухай” шийдвэр гарснаар манай оронд НАА үүсэж хөгжих үндэс суурь нь тавигдсан юм.

  2001 оны 05-р сард аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, НАА-н газрыг нэгтгэж НАА, Эрчим хүчний газар болгож, 2003 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор НААЭХ-ний газрыг орон нутгийн өмчит ХХК-ийн хэлбэрт оруулж “Булган-Мээж” ХХК-ийг байгуулсан юм.

  Тус компани нь хуульд заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрх зүй, дулаан эрчим хүчний хууль дүрэм, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг тэнцвэртэйгээр хамгаалах зорилго тавин ажиллаж байна. 

  Бид өнгөрсөн хугацаанд үйлчилгээний чанарыг сайжруулах, усны алдагдлыг бууруулах, хэрэглэгчдийг 100% тоолууржуулах, тусгай зөвшөөрөлийн хүрээнд үр ашгийг дээшлүүлж, зардлаа бууруулах тал дээр онцгой анхааран шат дараатай арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрлээ.

  2018 онд өөрийн хөрөнгөөр нян судлалын лабораторийн орчин үеийн багаж тоног төхөөрөмж худалдан авч суурилууллаа. Тус лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлэн нян судлалын шинжилгээг тогтмол хийж усны чанар, эрүүл ахуйн төлөв байдлыг тогтоон хэрэглэгчдэд нээлттэй хүртээмжэйгээр хүрч ажиллахаар зорилт тавин ажиллаж байна.

  2016-2019 онуудад "Ус түгээлтийн Автомат систем”-ийг Булган сумын төвд 5 цэгт суурилуулан түгээж байна. Уг ус түгээх автомат системийг нэвтрүүлсэнээр иргэдийг картжуулж, тэд 24 цагийн турш хүссэн үедээ цэвэр усаар хангагдах боломжтой болж байна.

  Усны аюулгүй байдлыг хангах, баталгаат ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, тэгш байдлыг баталгаажуулах, бохир ус цэвэрлэгээний түвшинг дээшлүүлж хүн амын эрүүл мэнд, байгальд ээлтэйгээр зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах үр ашгаа нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг салбарт тулгамдаж буй олон асуудлыг зохицуулахад, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

  Компанийн цаашдын хөгжил, дэвшил болон бидний үйл ажиллагаандаа шударга ёсыг эрхэмлэн ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадварлаг, шуурхай байх зарчмыг дээдлэн ажиллахад хэрэглэгч та бүхний оролцоо, зөвлөмж, санаачилга үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

  Эрхэм хүндэт та бүхэнд ус хангамж, ариутгах татуургын салбарын үйлчилгээний үр шимийг дээшлүүлж, найдвартай үйлчилгээ, шинэ боломж, сонголтуудыг бий болгон тав тухтай амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно гэдгээ илэрхийлж байна.

Хүндэтгэсэн,
“Булган Мээж” ХХК-ийн захирал            Д.Очирбат